ИТГЭМЖЛЭЛ

2022-10-28


АНУ-д оршин суугаа Иргэн та өөрийн эрхийн хүрээнд хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараахь материалыг бүрдүүлсэн байна.
     Бүрдүүлэх материал:
- Монгол Улсын гадаад паспорт /хүчинтэй/, эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/ний хуулбар /хүчинтэй/ (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхдийн төрсний гарчилгээний, 16-18 насны хүүхдийн иргэний үнэмлэх /ар, өвөр/-ийн хуулбар
- Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Үйлчилгээний хураамж  
 
ИТГЭМЖЛЭЛИЙН МАЯГТЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн Та Монголд хөөцөлдөх шаардлагатай аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн дагуу өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрийгөө төлөөлөх эрх олгодог.
Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэл олгож буй иргэний итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр ЕКГ хүлээн авч, хянан баталгаажуулна.
Нотариатын цахим хуудсанд www.e.notary.mn/consul нэвтэрч шинээр бүртгэл үүсгэж, итгэмжлэлийн маягтыг бөглөнө. Итгэмжлэлийг цахим хэлбэрээр хавсралтын хамт ЕКГ-т цахимаар хүргүүлж хянуулсны дараа ЕКГ-т өөрийн биеэр ирж гарын үсэг зурна эсхүл хэвлэн авч гарын үсгээ зурж ЕКГ-т төлбөрийн хамт шуудангаар ирүүлнэ.
Цахим хэлбэрээр ирүүлж мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай.
      Анхаарах зүйлс:
- Итгэмжлэлийн маягтыг крилл үсгээр үнэн зөв, бүрэн гүйцэт, үг үсгийн алдаагүй бөглөх
- Хавсралт хэсэгт иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбаруудыг зайлшгүй хавсаргана
- Мэдээлэл дутуу, бичиг баримт хавсаргаагүй тохиолдолд баталгаажихгүй болно
Иргэд програмынхаа эрхээр нэвтэрч итгэмжлэлээ бөглөн ЕКГ руу урьдчилан илгээж, хянан баталгаажуулcны дараа хэвлэж өөрийн биеэр авч ирэх, эсвэл шуудангаар ирүүлэх боломжтой. 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гараар бичсэн итгэмжлэл хүлээн авахгүй, зөвхөн www.e.notary.mn/consul сайтад бүртгүүлсэн итгэмжлэлийг хүчинтэйд тооцохыг анхаарна уу.
     
     Жич: Доорх төрлийн итгэмжлэлийг иргэн заавал өөрийн биеэр ирж хийлгэх шаардлагатай.   

1.  Хүүхэд харгалзан авчрах (монголоос авчрах) Загвар маягт харах
2.  Хүүхэд харгалзах авч явах (гадаадад зорчих) Загвар маягт харах
3.  Хүүхэд харгалзах авч явах захидал (англи хэлээр) Загвар маягт харах
4.  Өвлөх эрхээс татгалзах тухай хүсэлт гаргах /3 сарын дотор, Иргэний хуулийн 528.1/
 Өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах /Иргэний хуулийн 528.2/
 Өвлөх эрхээс татгалзах тухай хүсэлт гаргах /Иргэний хуулийн 528.5/
 Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах /Иргэний хуулийн 531.1/
 
5.  Гэр бүл цуцлах Загвар маягт харах
Гэр бүл цуцлах өргөдлийн загвар

                    -  ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ                                                                                  

     Нэмэлт тайлбар:
- Таны итгэмжлэл ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэгдэнэ.
- Итгэмжлэгдэгч Гадаад харилцааны яамны Консулын газарт иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
- Үйлчилгээний хураамж  ҮЗЭХ