Монгол Улсын харьяатаас гарах

2024-12-12


Шалгуур нөхцөл: Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно. Монгол Улсын харьяатаас гарахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна. Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2023 оны 12 дуга сарын 19-ний өдрийн А/476 тоот тушаалыг унших бол ЭНД ДАРНА уу.

Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн бүрдүүлэх бичиг баримт  

 

Бүрдүүлэх баримт бичиг

Тавигдах шаардлага

1.

Өргөдөл  (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана)

  • Монгол Улсын Ерөнхийлөгч ......  танаа

гээд овог нэр, дараагийн мөрөнд тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр гээд өөрийнхөө оршин сууж байгаа газар, тэрний дараагийн мөрөнд өргөдлийн утгыг бичнэ, тэгээд өргөдлийнхөө агуулгыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичнэ, эцэст нь оршин сууж байгаа хаяг, аль улсын харьяат, өөрийн овог нэр, холбогдох утас, е-мэйл хаяг зэргийг бичээд өөрийн  гарын үсгийг зурж баталгаажуулна.

  • өргөдлөө   компьютерээр  бичсэн  бол эцэст нь өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.

Тухайлбал;
Монгол Улсын Ерөнхийлөгч /овог нэрийг бичнэ/ танаа

….оны…дугаар/дүгээр.сарын
… –ны/ний өдөр                                                       Улаанбаатар хот


                       Монгол Улсын харьяатаас
                           гарах өргөдөл гаргах нь:                             
                           /Өргөдлийн агуулга/
Өргөдөлд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, Монгол Улс болон гадаад улсад ямар хугацаагаар аж төрж, ажиллаж, суралцаж байсан, аль улсын харьяат болох хүсэлтэй байгаа, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат, тэд одоо хаана, юу эрхэлж байгаа, хүүхэдтэй бол хэзээ, хаана төрсөн, аль улсын харьяат байлгах талаар эцэг /эх/-тэй хэрхэн тохиролцсон тухай тодорхой тусгажөөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой бөгөөд төрснөөс эхлээд өнөөг хүртэлх мэдээллийг он, сар, өдрийн дэс дараалал алдахгүйгээр нэг бүрчлэн бичнэ.

Монгол Улсын харьяатаас  
       гарах  хүсэлт гаргасан:                        

/хүсэлт
                                                гаргагчийн оршин
                                         суугаа  хаяг,аль улсын
                                                харьяат, овог нэр,
                                       холбогдох утас, е мэйл,
                        хаяг  зэргийг дэлгэрэнгүй бичнэ/

………………………          /…. ………………….…/
      (гарын үсэг)             (паспортад бичигдсэн овог нэр)  
        

2.

Гурван үеийн намтар (өөрийн эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн)

  • өвөг  эцэг,  эмэг   эх,  эцэг  эх,  өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн намтар орно, намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа бичиж, эцэст нь өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.
  • хамгийн  эхний  мөрөнд  тэр   овогтой тэр миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг эмэг эхийн, 2-т эцэг эхийн, 3-т өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн намтрыг төрснөөс эхлээд одоог хүртэлх амьдралыг он, сар, өдрийн дэс дарааллаар нь нэг бүрчлэн бичиж, эцэст нь гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн тэрний тэр гээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.

Тухайлбал,
Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч …(аль улсын харьяат болох, овог, эцэг эхийн нэр бичнэ) миний гурван үеийн намтар
…. оны …дугаар/дүгээр сарын
… –ны/ний өдөр                     Улаанбаатар хот
Нэг. …(Аль улсын харьяат болох өөрийн овог нэр бичнэ)-ны/ний миний өвөг эцэг, эмэг эхийн намтар  
1.1. Миний өвөг эцэг …(овог нэр бичнэ)-ны/ний намтар 
1.2. Миний эмэг эх …(овог нэр бичнэ)-ны/ний намтар 
Хоёр. …(Аль улсын харьяат болох өөрийн овог нэр бичнэ)-ны/ний миний эцэг, эхийн намтар   
2.1. Миний эцэг …(овог нэр бичнэ)-ны/ний намтар
2.2. Миний эх …(овог нэр бичнэ)-ны/ний намтар
Гурав. Миний өөрийн намтар
1.1. …(Овог нэр бичнэ)-ны/ний миний намтар
1.2.…(Овог нэр бичнэ)-ны/ний миний эхнэр/нөхөр …(овог нэр бичнэ)-ны/ний намтар.
Тухайлбал,
 3.1. Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч ..(аль улсын харьяат, овог, эцэг эх, өөрийн нэр бичнэ) миний намтар

…. оны …дугаар/дүгээр сарын
… –ны/ний өдөр                     Улаанбаатар хот
Намтрын агуулга
Аль улсын ямар нэртэй газар төрж өссөн, ямар цэцэрлэгт хүмүүжсэн, хаана, ямар сургуулийг хэдээс хэдэн онд суралцаж төгссөн, ямар мэргэжилтэй, хаана ямар байгууллагад хэдээс хэдэн онд ямар ажил хийж байсан , одоо ямар ажил хийж байгаа болон гэрлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садан, боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон ам бүлийн талаар нэг бүрчлэн төрснөөс эхлээд өнөөг хүртэлх мэдээллийг он, сар, өдрийн дэс дараалал алдахгүйгээр нэг бүрчлэн бичнэ.

Гурван үеийн намтраа 
үнэн зөв бичсэн:                                    /хүсэлт
                                                гаргагчийн оршин
                                         суугаа хаяг, аль улсын
                              харьяат, овог нэр, холбогдох
                                  утас, е-мэйл, хаяг  зэргийг
                                               дэлгэрэнгүй бичнэ/

………………………          /…. ………………….…/
     (гарын үсэг)               (паспортад бичигдсэн  овог нэр)           

3.

Мэдүүлгийн хуудас

  • Монгол   Улсын   харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас бөглөнө.

МЭДҮҮЛГИЙН ХУУДАС ЭНД ДАРЖ АВНА УУ

4.

насанд хүрсэн иргэний хувьд   төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг иргэний бичиг баримтыг нотариатаар  гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргах, хэрвээ аль нэгийг нь гээсэн тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын лавлагааг хавсаргах;
  • насанд хүрээгүй хүүхдийн хувьд гадаад улсын харьяат бол тухайн улсын харьяат болохыг гэрчилсэн бичиг баримтын  нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг орчуулгын хамт хавсаргах, Монгол Улсын харьяат хүүхдийн хувьд төрсний, үрчлэлтийн, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

5.

 гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • гэрлэлтийн гэрчилгээ болон холбогдох байгууллагын шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлээгүй бол гэрлэж байгаагүй тодорхойлолт.

6.

 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • хүүхдийн хамт Монгол Улсын харьяатаас гарах бол Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан тухайн хүүхдийн эцэг, эхийн харилцан тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна.

7.

 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • хүүхдийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан эцэг, эхийн хамт тус улсын харьяатаас гарах тухай хүсэлт нотариатаар гэрчлүүлсэн байна.

8.

 Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт

  • харьяат болох  улсынхаа холбогдох байгууллагаас өөрийн улсын иргэний харьяаллыг олгосон тухай урьдчилсан зөвшөөрөл, орчуулгын хамт байна.

9.

Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт
– шүүх
– шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
– татварын байгууллага
– сургалтын төрийн сан

  • аймаг, нийслэлийн шүүхийн /иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй, эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй/ тодорхойлолт;
  • шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны /…төлбөртэйгээр нэр байхгүй/ тодорхойлолт;
  • оршин сууж байсан газрын татварын байгууллагын /…татвар төлөгчийн мэдээллийн баазад бүртгэлгүй болно/ тодорхойлолт;
  • боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сургалтын төрийн сангийн /…төрийн сургалтын сантай ямар нэгэн тооцоогүй болохыг тодорхойлов/ зэрэг тодорхойлолт эх хувиар /хүчинтэй хугацаа дуусаагүй байх/ хавсаргагдсан байна.

10.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • хүсэлт       гаргагч       нарын    улсын тэмдэгтийн хураамж 60000₮ төлсөн баримт.

11.

Гэрэл зураг 2 хувь

  • хүсэлт гаргагч  нарын  4 × 6  хэмжээтэй 2 хувь гэрэл зураг байна.

***Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл, гурван үеийн намтар, мэдүүлгийн хуудас нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, он дарааллын дагуу тодорхой, дэлгэрэнгүй байна.
***Хуулбар баримт бичгүүд нь нотариатаар гэрчлэгдсэн, гадаад хэл дээрх баримт бичгүүд нь албан ёсоор орчуулагдсан байна.