Баримт бичгийн хуулбар баталгаажуулах

2022-10-28


Ерөнхий консулын газар доорхи баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчилнэ.
Үүнд:

  1. Иргэний үнэмлэх,
  2. Төрсний гэрчилгээ,
  3. Гэрлэлтийн гэрчилгээ,
  4. Гадаад паспорт

Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг түүний эх хувьтай нь тулгасны үндсэн дээр гэрчилдэг учраас та эх хувийг авчрах хэрэгтэй.
Хэрэв шуудангаар илгээх бол эх хувийг хамтад нь явуулах шаардлагатай бөгөөд эх хувийг буцаан авахын тулд буцаах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.
 
Үйлчилгээний хураамж 5 ам.долларын Money Order хамт ирүүлнэ үү.