Тодорхойлолт авах
2022-11-01
АНУ-д оршин суугаа тодорхойлолт авах
Монгол Улсын иргэн та АНУ-д оршин суугаа тодорхойлолт авахдаа дараах материалыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. АНУ-д оршин суугаа тодорхойлолтын маягтыг үнэн зөв бөглөсөн байна
• Тодорхойлолтын маягт / Бөглөсөн тодорхойлолтын загвар маягт
2. АНУ-д хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг АНУ-д оршин суугааг нотлох баримт бичгийн хуулбар
3. Үйлчилгээний хураамж - 5 ам.доллар /зөвхөн money order/
Дээрх материалыг бүрдүүлж, Ерөнхий консулын газарт өөрийн биеэр авчрах буюу боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ.
ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.
Та ЕКГ-аар дамжуулан АНУ-д оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм.