Худалдаа хөрөнгө оруулалт
2022-10-25
Хоёр улсын худалдааны нийт эргэлт
• 2012 онд 539.6 сая ам.доллар болсон. Үүнээс экспорт 3.6 сая ам.доллар, импорт 536.0 сая ам.доллар байна.
• Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний хувьд
Монгол Улсаас АНУ-д гянтын хүдэр, урлагийн бүтээл, эртний эд зүйл, сүлжмэл эдлэл, алт, мөнгөн эдлэл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж буй бол АНУ-аас Монгол Улсад автомашин, агаарын тээврийн хөлөг, машин механизм, тоног төхөөрөмж болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолсон байна.
Хөрөнгө оруулалт
• Америкийн тал 1990 оноос хойш 2012 оны хугацаанд 293 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 8 дугаар байрт ордог.
Монгол Улсад АНУ-ын хөрөнгө оруулалттай 290 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 117 нь худалдаа үйлчилгээний, 19 нь геологийн хайгуул, олборлолтын, 13 нь аялал жуулчлалын, 11 нь хөнгөн үйлдвэрийн, 6 нь банк санхүүгийн, 4 нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулах чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт ажиллаж байна. Монголын хөрөнгө оруулалттай компаниуд АНУ-д сүүлийн жилүүдэд байгуулагдан, олон улсын тээвэр, зууч, үйлчилгээ, аялал жуулчлалын зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байна.