Баталгаат орчуулга

2022-10-28


Ерөнхий консулын газар төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, УБЕГ-ын лавлагаанууд болон жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтын баталгаат орчуулга хийнэ. Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
1. Тухайн бичиг баримтын эх хувь
2. Хэрэв тухайн бичиг баримтын эх хувь байхгүй бол тод, гаргацтай хэвлэсэн хуулбар байж болно
3. Үйлчилгээ авахаар хандсан иргэний гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх,
4. Үйлчилгээний хураамж /Зөвхөн Money order/ – 10 ам.доллар /Хуудас бүрт/
 
Жич: Төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний орчуулгыг УБЕГ-аас лавлагаа ирүүлсний дараа ажлын 5 хоногт багтаан баталгаажуулна.
Хэрэв өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд дээрх баримт бичгийг бүрдүүлэн шуудангаар ирүүлэх бөгөөд баталгаат орчуулгаа буцаан авах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.