images

“САГСААР ДАМЖУУЛАН СОЁЛОО СУРТАЛЧИЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Консулын газрын мэдээ

2023-01-10

1395

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” баг “Атланта Хокс” багтай энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тоглолтын нээлтэд Монгол уран нугаралтын үзүүлбэрийг толилуулж 200 гаруй Монгол иргэн оролцон төрийн далбаагаа намируулж, үндэсний дээл хувцсаа танилцууллаа.
Монголын соёл урлагийг сурталчлах зорилгоор уг үзүүлбэрийг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Гадаад харилцааны яам болон “Бэй Аэриагийн Монголчуудын холбоо”-нд талархал илэрхийлье.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР