АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, тус ЕКГ-ын тойрогт оршин сууж буй эхчүүдийн материалыг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал тус ЕКГ-т хүлээн авна. Алдарт эхийн одон авахад дараах баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Эхийн цахим үнэмлэхийн хуулбар
2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт/
3. Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/
АНХААРАХ ЗҮЙЛС:
-Өргөж авсан болон, овог нэр сольсон хүүхэдтэй бол овог нэр болон үрчилсэн гэрчилгээний хуулбарын хамт,
-Хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх /2023 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/
-Нэгдүгээр одон авах бол хоёрдугаар одонгийн үнэмлэхийн хуулбар хавсаргах
-Маягтыг бөглөж хавсаргана. / Маягт татаж авах /
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР