images

САН ФРАНЦИСКО ХОТ ОРЧМЫН МОНГОЛЧУУД БИЗНЕС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА

Консулын газрын мэдээ

2022-12-15

1501

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан “Хойд Америкийн Бизнесийн зөвлөл”-ийг байгуулах ажлын хүрээнд Сан Франциско хот дахь салбарыг байгуулах бизнес эрхлэгч монголчуудын уулзалтыг Сан Франциско дахь Ерөнхий Консулын газарт 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтанд Калифорни мужийн Сан Франциско хот орчимд үйл ажиллагаагаа явуулж буй 10 гаруй бизнес эрхлэгч иргэд оролцсон бөгөөд бизнес зөвлөлийн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалтын талаар “Бизнес зөвлөл байгуулах ажлын хэсэг”-ээс танилцуулав. 
Хуралд оролцогчид энэхүү санаачилгыг хүлээн авч, Сан Франциско хот орчмын Монголчуудын Бизнес зөвлөл байгуулахыг санал нэгтэйгээр дэмжлээ. Хурлын үр дүнд тус Бизнес зөвлөлийн Удирдах зөвлөлийн 11 гишүүнийг нээлттэй сонгуулийн журмаар сонгож баталсан бөгөөд оролцогчид цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэв. 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР