images

"ХОЙД АМЕРИК ДАХЬ БИЗНЕС ЭРХЛЭГЧ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ"-ИЙН УУЛЗАЛТАНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

Консулын газрын зарлал

2022-12-06

2276

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан “Хойд Америк дахь бизнес эрхлэгч Монголчуудын зөвлөл"-ийг байгуулах гэж буйтай холбогдуулан "Сан Франциско" дэх салбарыг байгуулах гэж байгаа билээ. 
Энэ ажлын хүрээнд Сан Францискогийн Монгол бизнес эрхлэгчдийн уулзалтыг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт Ерөнхий консулын газарт зохион байгуулах тул бизнес эрхлэгч Та бүгдийг идэвхтэй оролцохыг урьж байна. 
Уг уулзалтаар тус хот дахь салбар зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны чиглэл зэргийг хэлэлцэж, зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, удирдах бүрэлдэхүүнийг сонгож шийдвэрлэнэ. 

Оролцох бизнес эрхлэгчид [email protected] мэйлээр мэдээллээ ирүүлж, бүртгүүлнэ үү. 
"Сан Франциско " дэх салбарыг зохион байгуулах ажлын хэсэг 
Утас: 773-816-7272 
Хаяг: 465 California St #200, San Francisco, CA 94104

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР