images

“САГСАН БӨМБӨГӨӨР ДАМЖУУЛАН СОЁЛОО СУРТАЛЧЛАЯ”

Консулын газрын зарлал

2022-12-01

2327

Монгол Улсад маань багийн спортын алтан үе ирж, шинэ үе сагсан бөмбөгөөр шамдан хичээллэж, шимтэн үзэж, хилийн дээс алхан урилгаар тоглож, шигшээ баг маань түүхийн шинэ хуудсыг нээсээр байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн монголчуудын холбоо хамтран сагсан бөмбөгийн спортоор дамжуулан монголын соёл урлагийг сурталчлах зорилгоор 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга баг Golden State Warriors багийн Atlanta Hawks багтай хийх тоглолтын салхийг хагалан, Монгол уран нугаралтын гайхамшгийг дэлхийн сая сая хүмүүст үзүүлэх гэж байна. 
Golden State Warriors жил бүр Бэй Аэриад амьдардаг ази гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Азийн өв соёлын үдэш” зохион байгуулдаг бөгөөд энэ жил ийнхүү Монголчууд маань энэ үдшийг өнгөлөх боломж тохиолоо. Тасалбарыг доорх линкээр хямдралтай үнээр авах боломжтой бөгөөд тасалбар бүрт дурсгалын футболк бэлэглэнэ. Монгол хөгжөөн дэмжигчид үндэсний хувцастайгаа ирж, төрийн далбаагаа авчирч болно. Тоглолт Сан Франциско хотын Chase төвд болох бөгөөд тоглолтыг NBCS сувгаар орон нутагт, NBA TV сувгаар дэлхий даяар дамжуулахаас гадна спортын төрөлжсөн SPS суваг онцгой эрхтэйгээр Монгол Улсад шууд дамжуулан хүргэх болно. 
Та бүхнийг нэгэн үдэш өв уламжлал, түүх соёлоороо бахархан, эх орноо сурталчлах гайхалтай арга хэмжээний нэгээхэн хэсэг болохыг урьж байна. 
• Зөвхөн 100 ширхэг тасалбар хямдралтай үнээр борлогдоно. Зөвхөн өгөгдсөн линкээр орж, promo code-ыг идэвхжүүлсэнээр оролцох боломжтой. 
• Хэрэв та далбаа, постер барьж ирвэл хэмжээ нь 11х17 инч буюу 43х28 см-ээс бага байх ёстой бөгөөд мод, төмөр, пластик зэрэг хатуу материалаар хийсэн иш хориотой болохыг анхаарна уу. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Chase center холбоосоор орж авна уу.
Уг арга хэмжээтэй холбоотой аливаа асуулт, тодруулах зүйл байвал ЕКГ-тай холбогдоно уу.
Дараах холбоосоор орж тасалбар авна уу. Тасалбар авах 
 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР