images

“ИХ ХААНЫ ӨРӨГ 2022” ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Консулын газрын мэдээ

2022-11-28

1524

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол Бахархлын өдөрт зориулан Сан Франциско хот дахь Ерөнхий Консулын Газар, Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо, "СУР" Академиас хамтран зохион байгуулсан "ИХ ХААНЫ ӨРӨГ 2022" шатрын нээлттэй тэмцээн 11 дүгээр сарын 24-ний өдөр тус ЕКГ-ын байранд амжилттай болж дүнгээ гаргалаа. 
Эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгсэд, өсвөрийн 10-15, 5-9 насны ангиллаар явагдсан тэмцээнд нийт 30 гаруй шатарчид оролцож, оюун ухаанаа уралдуулснаас байр эзэлсэн тамирчдыг танилцуулбал: 
Бага насны ангилал (5-9 нас):
Тэргүүн байр - М. Эрхэмбилэг
Дэд байр - Г. Ананд
Гутгаар байр - М. Байдар
Өсвөр насны ангилал (10-15 нас):
Тэргүүн байр - Н. Чингүтэй
Дэд байр - М. Үжин
Гутгаар байр - Т. Соёмбо
Эмэгтэй насанд хүрэгчдийн ангилал:
Тэргүүн байр - Э. Цолмон
Дэд байр - Э. Хонгорзул
Гутгаар байр - Т. Болор
Эрэгтэй насанд хүрэгчдийн ангилал:
Тэргүүн байр - Б. Булган 
Дэд байр - Д. Түмэнжаргал
Гутгаар байр - О. Ошин нар байр эзэлж, мөнгөн шагнал, медаль хүртлээ. 
Тэмцээний Ерөнхий шүүгчээр Шатрын Холбооны ОУХ Мастер Бямбаагийн Уянга ажиллав. Мөн энэ үеэр АНУ-д төрж, өссөн монгол хүүхдүүдэд эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Сур академи”-ийн үүсгэн байгуулагч Б. Алтанзул, монголын үндэсний их өв уран нугаралтыг түгээн дэлгэрүүлэх, залуу үедээ өвлөөн үлдээх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Монгол уран нугаралтын төв”-ийн үүсгэн байгуулагч, СТА Б.Сэрчмаа нарыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичгээр шагнасныг тус тус гардуулан өглөө. Мөн Соёлын яамны “Өв соёлыг тээгч” хүндэт тэмдэгээр уран нугараач, СТА Б.Сэрчмаа, морин хуурч З.Амгаланбаатар нарт гардууллаа.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР