images

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2026-11-02

10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын Баруун эрэгт оршин суугаа, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшил, нийгэм, олон нийтийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр боллоо. 

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан дараах иргэдэд төрийн дээд одон, медалийг гардуулав. Үүнд: 

- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ширчингийн Баатар, Лувсангийн Цэндсүрэн;

- Алтан гадас” одонгоор Адьяахүүгийн Болдсүх, Дамдинсүрэнгийн Жанцанхорол, Сарангэрэлийн Баттулга;


- Хөдөлмөрийн хүндэт медалиар Дэмбэрэлийн Оюунханд, Шүрчулуугийн Чулуунчимэг нарыг тус тус шагнав.


Ерөнхий консул Ж.Соёлмаа төрийн дээд одон, медаль хүртсэн иргэдэд баяр хүргэж, тэдний олон жилийн хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлд хүндэтгэл илэрхийлэн, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Ч.Оргилсайхан морин хуурын аялгуу эгшиглүүлж, хүндэтгэлийн арга хэмжээг үндэсний өв соёлын эгшиг аялгуугаар чимэв.