images

"ИХ ХААНЫ ӨРӨГ" ШАТРЫН ТЭМЦЭЭН

Консулын газрын зарлал

2022-11-17

40

Эрхэм хүндэт монголчууд аа,
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр - "Монгол Бахархалын өдөр"-т зориулсан Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн монголчуудын холбоо, "Сур" академиас хамтран зохион байгуулж буй "ИХ ХААНЫ ӨРӨГ 2022" шатрын нээлттэй тэмцээнд урьж байна. 
  Тэмцээн болох өдөр:
      2022.11.24 (Пүрэв гаригт) 
  Цаг: Өглөө 10 цагаас 
     Хаяг: ЕКГ - 465 California St #200, San Francisco, CA 94104
  Тэмцээний ангилал: 
      Насанд хүрэгчид: эмэгтэй
      Насанд хүрэгчид: эрэгтэй
      Хүүхэд: 4-10 нас
      Хүүхэд: 10-15 нас
         Энэ холбоосоор орж, урьдчилан бүртгүүлнэ үү
         Жич: Тоглолтууд Swiss системээр явагдана. 

Дэлхийн дайдыг түвшитгэсэн Их хааныхаа цэцэн оюуныг өвлөн залгамжилсан эрхэм хүндэт монголчууд та бүхэн минь "Их хааны өрөг" шатрын тэмцээндээ өргөнөөр оролцохыг урьж байна.


ЕКГ, "Их хааны өрөг" тэмцээний зохион байгуулах комисс