Хилийн чанадад суугаа Монголчууд LIME-ийн утасны дугаараар E-Mongolia-д нэвтэрч, төрийн цахим үйлчилгээгээр үйлчлүүлэх боломжтой
“OnLime Network” компани Төрийн мэдээлэл солилцооны E-Mongolia системтэй 2022 оны 5 дугаар сараас хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус хамтын ажиллагааны үр дүнд хилийн чанадад байгаа Монгол иргэд өөрийн нэр дээрх "LIME"-ийн Монгол утасны дугаараараа E-Mongolia систем рүү нэвтэрч төрийн үйлчилгээ авах, Монгол дахь арилжааны банкуудын интернэт банкны үйлчилгээнд саадгүй нэвтрэх, Монгол руу чөлөөтэй харилцаа холбоо тогтоох боломж бүрдэж байгаа юм.
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР