images

"MEDLE" МОНГОЛЫН АНХНЫ ЦАХИМ СУРГУУЛЬ АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ

Консулын газрын мэдээ

2026-09-19

12

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Гадаад улсад Монгол Улсын үндэсний сургалтын хөтөлбөрөөр боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх асуудлыг тухайн улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” хэмээн заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2025 оны "Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай" 130 дугаар тогтоолоор бие даасан төрийн өмчийн ерөнхий боловсролын "Medle" цахим сургууль байгуулагдан 2026-2027 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа ажээ.

 

Тус цахим сургуулийг байгуулсан гол зорилго нь боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал нөхцөлд байгаа хүн бүрд чанартай боловсрол хүртэх боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

 

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран эрдэм номд шамдаж, чанартай боловсрол эзэмших боломж ийнхүү бүрдэв.

Багачууд хүүхдүүдээ цахим сургуульд идэвхтэй хамруулж, ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулцгаая!

 

"MEDLE" ЦАХИМ СУРГУУЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ

"MEDLE" ЦАХИМ СУРГУУЛЬД БҮРТГҮҮЛЭХ БОЛ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ