images

Лос Анжелес хотын ахлах сургуулийн сурагчид Ерөнхий консулын газарт зочлов

Консулын газрын мэдээ

2022-11-14

1424

Лос Анжелес хотоос ахлах ангийн сурагчид болон эцэг эхийн төлөөлөл тус ЕКГ-т зочилж, үйл ажиллагаатай танилцав. Сурагчдыг Ерөнхий консул Б.Ургамалцэцэг хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулан, их дээд сургуульд элсэн орох шалгалтад нь амжилт хүсэв. Мөн энэ үеэр саяхан Лос Анжелес хотод үзүүлсэн консулын үйлчилгээнд цаг заваа гарган сайн дураараа тусалсан сурагчдад талархлын гэрчилгээ гардуулснаас гадна сурлага хөдөлмөр, авъяасаараа бусдыгаа манлайлж буй Ганбаатарын Мишээл, Энхбилэгийн Эрдэм нарт ЕКГ-ын өргөмжлөл гардуулан өгөв. 
Уг сурагчид Бэй Аэриагийн Станфорд, Беркели их сургуулиудтай танилцах аялал хийж, монгол оюутан, судлаач эрдэмтэдтэй уулзалт зохион байгуулав.

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР