images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Ж.СОЁЛМАА САН ФРАНЦИСКО ХОТЫН ПРОТОКОЛЫН ДАРГА ПЕННИ КОУЛТЕРТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2026-08-22

16

Ерөнхий консул Ж.Соёлмаа Сан Франциско хотын Захирагчийн Тамгын газрын Протоколын дарга Пенни Коултертай уулзалт хийж, Монгол Улс, Сан Франциско хотын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий консул Монголын соёл, урлагийг сурталчлах, Цахиурын хөндийн технологи, инновацын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, цөлжилттэй тэмцэх технологийн шийдэл, цахим орчин дахь худал мэдээлэлтэй тэмцэх зэрэг Монгол Улсын сонирхож буй хамтын ажиллагааны чиглэлүүдийг танилцуулж, Сан Франциско болон Бэй Аэриагийн холбогдох байгууллагуудтай харилцаа, холбоог өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Мөн консулын тойрогт оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов.