МОНГОЛ ЗАЛУУС БОЛОВСРОЛЫГ ДЭМЖСЭН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭВ
Монгол залуусын санаачлан хэрэгжүүлж буй “The Together Youth Project” сайн дурын төслийн хамт олон Сакраменто хотод 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан “National Night Out” арга хэмжээнд идэвхтэй оролцож сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэв. Тус төслийг Сакраменто болон Сан Франциско хотын монгол сурагчид хэрэгжүүлдэг бөгөөд зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг сургуулийн цүнх, хичээлийн хэрэгслээр дэмжихийн зэрэгцээ дахин ашиглах боломжтой эд зүйлсийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхийг зорьдог.
Энэ жилийн арга хэмжээний үеэр төслийн баг нийт 120 сургуулийн цүнх болон 1,920.50 ам.долларын үнэ бүхий хичээлийн хэрэгслийг орон нутгийн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй гардуулан өгч, олон нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд бодит хувь нэмэр орууллаа.
Ерөнхий консулын газрын нэрийн өмнөөс энэхүү санаачилгыг хэрэгжүүлж буй залуус болон сайн дурын бүх оролцогчдод талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.