images

САН ФРАНЦИСКО ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН КОНСУЛЫН ТОЙРГИЙН 9 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР” ОДОН ХҮРТЛЭЭ

Консулын газрын мэдээ

2026-06-01

54

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр зарлигаар Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын консулын тойрогт хамаарах мужуудад оршин суугаа нийт 9 ээж энэ онд “Эхийн алдар” одонгоор шагнагдлаа.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар өнөөдөр одон хүртсэн ээжүүдийн төлөөлөл болох Вашингтон мужийн Сиаттл хотын оршин суугч Дэмбэрэлдоржийн Батзулд “Эхийн алдар” I одон, Калифорни мужийн Элк Гроув хотын оршин суугч Энхсайханы Энхцэцэгт “Эхийн алдар” II одон, үнэмлэхийн хамт гардуулан өглөө.

Одон гардуулах үеэр Ерөнхий консул Б.Мөнхбаатар үр хүүхдээ эрүүл энх өсгөн хүмүүжүүлж, гэр бүлийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, эх хүний ариун үүргийг нэр төртэйгээр биелүүлж буй ээжүүдэд чин сэтгэлийн баяр хүргэн, цаашдын ажил үйлс, гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Мөн биечлэн хүрэлцэн ирэх боломжгүй байсан Алтангэрэлийн Ариунаа, Батхүүгийн Оюумаа, Лхамсүрэнгийн Баярчимэг, Лханаагийн Дэжидмаа, Түмэнбаярын Урангоо, Эрдэнэбаатарын Халиун, Эрдэнэбаярын Хонгорзул нарт олгогдсон “Эхийн алдар” II одон, үнэмлэхийг оршин суугаа газарт нь хүргүүлэх ажлыг Ерөнхий консулын газраас шуурхай зохион байгууллаа.