images

ЛОС АНЖЕЛЕС ХОТЫН МОНГОЛЧУУДАД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Консулын газрын мэдээ

2022-11-10

1520

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтнууд 11 дүгээр 5-6-ны өдрүүд Калифорн мужийн Лос Анжелес хотноо ажиллаж амьдарч байгаа иргэддээ консулын үйлчилгээ үзүүллээ. Нийт давхардсан тоогоор 300 гаруй иргэдэд иргэний бүртгэлийн болон нотариатын үйлчилгээг үзүүллээ. 

Консулын үйлчилгээ үзүүлэхэд бүх талаар дэмжсэн Arag Mongolian Cuisine , Los Angeles Mongolian Association тэргүүн Э.Батбаясгалан болон хамт олон, Н.Болортуяа, Ч.Нямдэлгэр, Б.Ариунаа, Э.Баярцэцэг, сайн дурын ажилд оролцсон ахлах сургуулийн сурагчид А. Номун-Үжин, Л.Төмөр, П.Хангэрэл, Г.Мишээл, Э.Эрдэм болон Монгол Улсын иргэнийхээ үүргийг биелүүлэн, хариуцлагатай хүндэтгэлтэйгээр үйлчлүүлсэн бүх иргэддээ ЕКГ-аас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. 

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР