images

“SAN FRANCISCO STATE UNIVERSITY” -ИЙН ОЮУТНУУДАД МОНГОЛЫН СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛЫГ ТАНИЛЦУУЛАВ

Консулын газрын мэдээ

2026-05-08

128

“Ази, Номхон далайн гаралтай Америкчуудын өв уламжлалын сар”-ын хүрээнд Япон Улсын Ерөнхий консулын газрын санаачилгаар 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сан Франциско дахь мужийн их сургууль (San Francisco State University)-д тус хотод суугаа Ерөнхий консулын газрууд оролцсон улс орнуудын түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах өдөрлөг амжилттай зохион байгуулагдав.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар оролцож, Монголын түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан танилцуулав. Тус арга хэмжээнд Бэй Аэриа дахь Монгол урлаг, соёлын төвийн үүсгэн байгуулагч, монгол бичгийн багш Ц.Энхтуяа, морин хуурын багш Б.Нинжээ, залуу морин хуурчид У.Сайханбилэг, М.Номинжин, “Амуунаа” бүжгийн клубын үүсгэн байгуулагч, багш З.Амуунаа нар оролцож, уран бүтээл, авьяас билгээрээ Ерөнхий Консулын газрын буланг чимлээ.

Анх удаа зохион байгуулагдсан тус өдөрлөгт Монгол Улсаас гадна Вьетнам, БНСУ, Филиппин, Япон, Энэтхэг, Балба, Казахстаны төлөөлөгчид болон төрийн бус байгууллагууд оролцож, өөрийн улс орны түүх, соёл, өв уламжлалыг олон нийтэд танилцууллаа.