“Монгол хэлний сургалт ба монгол хэл суралцагчдад тохиолддог зарим бэрхшээл, түүнээс гарах арга зам” сэдвээр мэргэжил, арга зүйн цахим сургалт
Монгол Улсын Засгийн газрын 2022.01.05-ны өдрийн 7 дугаар тогтоол, “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвийн багш нарт “Монгол хэлний сургалт ба монгол хэл суралцагчдад тохиолддог зарим бэрхшээл, түүнээс гарах арга зам” сэдвээр мэргэжил, арга зүйн цахим сургалтыг 2022.10.15-ны өдрийн 20:00 цагт (Улаанбаатарын цагаар) зохион байгуулах тул АНУ-д үйл ажиллагаа явуулдаг сургууль, сургалтын төвийн багш нарыг идэвхтэй оролцохыг урьж байна.
Join Zoom Meeting ( Join Zoom Meeting )
Meeting ID: 836 9033 4745
Passcode: 2022
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР