images

ИТГЭМЖЛЭЛИЙН МАЯГТЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Консулын газрын мэдээ

2022-10-06

1398

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн Та Монголд хөөцөлдөх шаардлагатай аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн дагуу өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрийгөө төлөөлөх эрх олгодог.

Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэл олгож буй иргэний итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр ЕКГ хүлээн авч, хянан баталгаажуулна.

Нотариатын цахим хуудсанд https://e.notary.mn/consul/login нэвтэрч шинээр бүртгэл үүсгэж, итгэмжлэлийн маягтыг бөглөнө. Итгэмжлэлийг цахим хэлбэрээр хавсралтын хамт ЕКГ-т цахимаар хүргүүлж хянуулсны дараа ЕКГ-т өөрийн биеэр ирж гарын үсэг зурна эсхүл хэвлэн авч гарын үсгээ зурж ЕКГ-т төлбөрийн хамт шуудангаар ирүүлнэ.

Цахим хэлбэрээр ирүүлж байгаа мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай. Ямар нэгэн үйлдлийг алгасаж болохгүйг анхаарна уу.

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР