STARTUP WORLD CUP БУЮУ СТАРТАПЫН ДАШТ-Д МОНГОЛ КОМПАНИ ОРОЛЦОЖ БАЙНА
Технологийн компаниудад хөрөнгө оруулагч “Pegasus Tech Ventures”-аас зохион байгуулдаг Startup World Cup буюу Стартапын ДАШТ Сан Франциско хотноо эхлэх гэж байна. Startup World Cup бол стартапуудын дунд зохиогддог хамгийн том тэмцээн бөгөөд энэ удаа дэлхийн 70 гаруй улсын стартапууд өрсөлдөх бол 2,500 гаруй хөрөнгө оруулагч, 500 гаруй илтгэгчид, 50,000 гаруй хүн оролцохоор байна. Шинэлэг санаа, шилдэг гүйцэтгэл, алсын хараагаараа шилдэг нь байх нэг гарааны бизнес нэг сая ам. долларын санхүүжилт авна. Энэ нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаас “Чимэгэ Системс” компани олон шалгууруудыг амжилттай даван туулж, шигшээ тэмцээнд шалгаран үлдлээ. Тус компанийг төлөөлж Чимэгэ хиймэл оюун ухаан дээр суурилсан технологийг хөгжүүлж буй, тус компанийн үүсгэн байгуулагч С.Бадрал оролцоно. Та бүхнийг Стартапын ДАШТ-ий Финалыг үзэж, Монголынхоо компанийг хөгжөөн дэмжихийг урьж байна.
Энэ холбоосоор нэвтрэн орж SWC_CONGEN_50_RT кодыг оруулснаар хөнгөлөлттэй үнээр тасалбар худалдан авах боломжтой.
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР