images

“RE.RIDDLE” УРЛАГИЙН ГАЛЕРЕЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, КУРАТОР КЭНДИС ХЬЮИ-ТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2026-03-20

21

Ерөнхий консул Б.Мөнхбаатар “Re.Riddle” урлагийн галерейн үүсгэн байгуулагч, куратор Кэндис Хьюитэй 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр тус урлагийн галерейд Монгол уран бүтээлчдийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцов. Чикаго хотноо 2025 оны 4 дүгээр сард зохион байгуулагдсан “EXPO Chicago” арга хэмжээнд уран бүтээлч Даваадоржийн Одончимэгийн бүтээлийн үзэсгэлэнг танилцуулахад Кэндис Хьюи куратораар нь ажилласан бөгөөд Д.Одончимэгийн “Eejmod (Mother Three)” болон “Noufrage II” зэрэг бүтээлүүдийг худалдан авч Берклигийн урлагийн музей, Номхон далайн кино архив (BAMPFA)-д хандивласан байна.

Профессор Кэндис Хьюи нь Беркли дэх Калифорнийн их сургууль, Лондонгийн их сургуулийн Куртаул урлагийн хүрээлэнд урлагийн түүхийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд ХVII зууны үеийн Нидерландын урлагийн талаар хийсэн судалгаагаа АНУ болон Нидерланд Улсад зохион байгуулагдсан нэр хүндтэй эрдэм шинжилгээний хурлуудад танилцуулж байсан арвин туршлагатай, их сургуулийн багш, судлаач хүн юм.