images

“HEADLANDS” УРЛАГИЙН ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2026-03-14

26

Ерөнхий консул Б.Мөнхбаатар, зураач С.Заяасайхан нар “Headlands” урлагийн төвийн хөгжил хариуцсан захирал Эм Жэй Браун, хөгжил, хандивын аян хариуцсан менежер Kристина Грабэр нартай 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Б.Мөнхбаатар тус төвийн үйл ажиллагаа, уран бүтээлчдэд зориулсан хөтөлбөртэй танилцаж, цаашид Монголын уран бүтээлчдийг хамруулах боломжийн талаар санал солилцов. Зураач С.Заяасайхан өөрийн уран зургийн цуглуулгаас бүрдсэн “THE ART OF ZAYA” номын дээжээс АНУ-ын мультимедиа уран бүтээлч Виржиниа Монтгомэрыд дурсгав.

“Headlands” урлагийн төв нь 1900 оны үед АНУ-ын армийн цэргийн баазууд байрлаж байсан барилгуудыг урлагийн студи болгон ашиглаж буйгаараа онцлог юм. Уран бүтээлчдийг студидээ байрлуулж, тэдэнд бүтээлээ туурвих, туршлага солилцох, танилын хүрээгээ тэлэх, улмаар уран бүтээлээ дэлхийн хэмжээнд танилцуулах боломжийг бүрдүүлдэг давуу талтай байна. Өдгөө 1600 гаруй уран бүтээлчийг дэмжин ажилласан аж.