images

АМЕРИКИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ МАГГИ ЛИНДРУУТТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2026-03-13

18

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Америкийн Монгол Судлалын Төвийн захирал Магги Линдрууттай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцов. Монгол судлал, Монголын соёл, урлаг, Монгол хэлийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус төвийн үйл ажиллагаанд Б.Мөнхбаатар талархал илэрхийлэв. Цаашид малын эмч нарт сургалт оруулах, Америк, Монголын дунд сургуулийн багш нарын харилцан айлчлалыг зохион байгуулах, АНУ-д амьдарч буй Монгол хүүхдүүдэд зориулсан зуны аялал зохион байгуулах зэрэг тодорхой чиглэлээр талууд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг судлахаар тогтов. 

Тус төв нь Монгол судлалыг 20 гаруй жил олон улсын түвшинд хөгжүүлэх, Монголтой холбоотой эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг дэмжих зорилготой байгууллага юм. Түүнчлэн Монгол дахь салбар оффисоор дамжуулан судалгааны тэтгэлэг олгох, археологи, түүх, хэл шинжлэл зэрэг салбарын судалгааг дэмжих, эрдэм шинжилгээний хурал, сургалт зохион байгуулах зэрэг олон ажил хийдэг. Мөн Монголын номын сан, архивын материалыг дижитал хэлбэрт оруулах, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.