images

АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниуд зорчигчдод үйлчлэх журамдаа зарим өөрчлөлтийг орууллаа

Консулын газрын мэдээ

2022-09-02

136

АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниуд зорчигчдод үйлчлэх журамдаа зарим өөрчлөлтийг оруулсан байна.

American Airlines, Delta Air Lines, United Airlines, JetBlue болон Southwest авиа компаниуд үйлчлүүлэгчдэд үйлчлэх бодлогынхоо шинэчлэлтийг саяхан зарлалаа. Үүнд:

United Airlines:

• Нислэг 3-аас дээш цагаар саатах бол хоолны ваучер олгоно.

• Нислэгийн компани нислэг цуцлагдсанд буруутай тохиолдолд зочид буудалд байрлуулна.

• Хэрэв компанийн гэрээт зочид буудалд ваучераар үйлчлүүлэх боломжгүй тохиолдол гарвал 200 ам.доллар хүртэлх нөхөн төлбөрийг нислэгийн компаниас олгоно.

Delta Аirlines:

• Шөнийн (overnight flight) нислэг саатсан үед зочид буудлын өрөөгөөр хангана.

American Аirlines:

• Нислэгийн компани нислэг цуцлагдсанд буруутай тохиолдолд зочид буудалд байрлуулна.

• Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс /цаг агаарын таагүй нөхцөл гэх мэт/ шалтгалан онгоц саатсан, хойшилсон тохиолдолд зочид буудлаар хангахгүй.

• Зочид буудал руу болон зочид буудлаас унаагаар үйлчилнэ.

Southwest:

• Нислэг цуцлагдсан тохиолдолд “Зорчигчийн хүсэлтийн дагуу” зочид буудлын өрөөгөөр хангана.

Доорх линкнүүдээс шинэчилсэн бодлогын дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авах боломжтой:

Americanairlines - https://www.aa.com/homePage.do

Delta Air Lines - https://www.delta.com/

United Airlines - https://www.united.com/en/us

JetBlue - https://www.jetblue.com/

Southwest - https://www.southwest.com/

 

Эх сурвалж: cnn.com

 ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР