МОНГОЛЫН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ, ЧИНГИС ХААН ОДОНТ ЗОХИОЛЧ, СОЁЛЫН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Г.МЭНД-ООЁО ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАРТ ЗОЧЛОВ
Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт өнөөдөр Монголын нэрт яруу найрагч, Чингис хаан одонт зохиолч, соёлын нэрт зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо зочиллоо. Тэрээр Монголын уран зохиол, соёлын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрээрээ танигдсан бөгөөд Монголын өв соёл, оюуны үнэт зүйлсийг олон улсад сурталчлан таниулах үйлсэд идэвхтэй оролцож ирсэн билээ.
Г.Мэнд-Ооёо гуай Ерөнхий консул Б.Мөнхбаатартай уулзаж, Монголын соёл, уран зохиолыг гадаад орнуудад таниулах, соёлын дипломат харилцааг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцов.