images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.МӨНХБААТАР “HEADLANDS” УРАН БҮТЭЭЛЧДИЙН ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЛУИСА ГЛОГЕР-ТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2026-02-13

15

Ерөнхий консул Б.Мөнхбаатар Сан Франциско хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Headlands” уран бүтээлчдийн төвийн Ерөнхий захирал Луиса Глогер (Louisa Gloger)-тай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов. 

Сан Франциско хотын Зүүн хойд хэсэгт байрлах уг төв нь залуу уран бүтээлчдэд бүтээлээ туурвих орон зай, 1-2 сар байрлах байр гаргаж өгөхийн зэрэгцээ тус хотын томоохон музей, галерейтэй холбоо тогтооход дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Цаашид Монголын уран бүтээлчдийг тус төвд ирүүлж, зохих хөтөлбөрт хамруулах боломжийг судлахаар талууд тогтов.