images

ҮНДЭСНИЙ ЦАХИМ ШУУДАН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

Консулын газрын мэдээ

2022-08-17

1637

Цахим хөгжил, харилцаа холбооны яам EMongolia Academy, Монголын Үндэсний Дата Төв-тэй хамтран төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм.

Иргэн та e-mongolia.mn сайт болон e-mongolia гар утасны аппликейшны тусламжтайгаар үндэсний и-мэйлээ ашиглах боломжтой.

Түүнчлэн mail.e-mongolia.mn хаягаар нэвтрэх боломжтой.

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР