images

Ерөнхий консул “Беркли хотын Урлагийн музей болон Номхон далайн киноны архив”-ын захирал Жули Уйдхолмтой уулзав

Консулын газрын мэдээ

2026-02-04

12

Ерөнхий консул Б.Мөнхбаатар “Беркли хотын Урлагийн музей болон Номхон далайн киноны архив”-ын захирал Жули Уйдхолмтой уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтад тус музейн ахлах куратор Элейнь Яо, кино цуглуулгын куратор Сузан Окстоби, Беркли их сургуулийн Торгоны зам судлалын Танг төвийн захирал Санжот Механделе, тус төвийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Карен Кланси, “Беркли их сургууль сан”-гийн төлөөлөгч Лаура Янг, Монгол судлаач Браин Бауманн, ахмад урлаг судлаач Патришиа Бергер нар байлцав. Уулзалтын үеэр Монголын урлаг, тэр дундаа орчин үеийн урлагийн зарим төлөөллийн уран бүтээлийн үзэсгэлэнг тус музейд гаргах, баримтат кино хадгалалт, судалгааны асуудлаар хамтарч ажиллах, “Headlands Center for the Arts” залуу уран бүтээлчдийг дэмжих байгууллагатай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг асуудлаар цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэхээр талууд дэлгэрэнгүй санал солилцов.