images

КОВИД-19 ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭ

Консулын газрын мэдээ

2022-08-11

1424

АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс өнөөдөр гаргасан шинэ удирдамжид дурдсанаар хорио цээрийн дэглэм тогтоох, хөл хорих зэрэг арга хэмжээнээс татгалзаж, Ковид-19 вирусээр хүндээр өвдсөн хүмүүсийн тоог бууруулахад гол анхаарлаа хандуулна гэж мэдэгдэв.

Энэ удирдамжинд орсон гол өөрчлөлт нь хоёр жилийн турш мөрдөгдөж ирсэн Ковид-19 вирусын халдварт өртөх эрсдлийг бууруулахын тулд олон нийтийн газарт хүмүүсээс дор хаяж 2 метр зай барих ёстой гэсэн зааварчилгааг цуцалж байна. Энэ өөрчлөлтийг АНУ-ын хүн амын дийлэнх нь вакцинжуулалт хамрагдсан, эсвэл Ковид-19-өөр өвчлөөд эдгэрч, ямар нэг хэмжээгээр дархлаа суусан гэсэн хүчин зүйл үндэслэн гаргажээ.

Уг удирдамжид орсон бас нэг өөрчлөлт нь Ковид-19 вирусээр өвдсөн хүмүүстэй хавьталд орсон ч халдвар аваагүй хүмүүс өөрсдийгөө заавал тусгаарлах шаардлагагүй гэж заасан. Мөн эрсдэл өндөр орчин болох эмнэлэг, өндөр настны асрамжийн газар, шорон зэрэг газруудаас бусад орчинд халдвар илэрсэн тохиолдолд заавал нийтээр нь шинжилгээ авах, хөл хорих зэрэг арга хэмжээ авахыг цуцаллаа.

Харин вирусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ өгөх, халдвар авсан хүмүүсийн ойр тойрны хүмүүс нь мөн шинжилгээ өгөх зөвлөмжийг хэвээр үлдээсэн. Шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүс дор хаяж 5 хоног гэртээ байх, олон нийтийн газарт 10 хоног хүртэл амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Эх сурвалж: www.cnn.com

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР