images

Үндэсний цахим шууданг ирэх 8-р сард нэвтрүүлнэ

Консулын газрын мэдээ

2022-07-30

1454

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлаас иргэдэд тоон гарын үсэг, цахим шуудангийн хаягийг 2022 онд багтаан олгож, бүх нийтээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний цахим шуудангийн системийн хөгжүүлэлтийг хийж, ирэх наймдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлоо биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал, хүсэлт, гомдлынхоо хариуг цахимаар авах шинэ боломж бүрдэнэ.