images

СТЭНФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН АНТРОПОЛОГИЧ ДР. ШЕРИЛЛ АЛИПИОД ДУРСГАЛЫН ЗООС ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2025-12-05

21

Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар Стэнфордын Их Сургуулийн Азийн Номхон Далайн Судалгааны Шоренстейн төв (APARC)-ын Хөтөлбөр ба бодлогын асуудал хариуцсан дэд захирал, антропологич Шерилл Алипиод 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс илгээсэн дурсгалын зоосыг гардуулан өгөв.

Тэрбээр бүс нутгийн нийгмийн өөрчлөлт, гэр бүл, залуусын хөгжил болон соёл-эдийн засгийн шилжилтийн асуудлаар мэргэшсэн судлаач юм.

Энэхүү дурсгалын зоос нь “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалтад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлсэн талархлын илэрхийлэл юм.