images

СТЭНФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР ЖИ ВҮҮК ШИНД ДУРСГАЛЫН ЗООС ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2025-11-20

50

Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар Стэнфордын их сургуулийн Шөрэнштайний нэрэмжит Ази, Номхон далайн судалгааны төвийн профессор Жи Вүүк Шинд 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс илгээсэн дурсгалын зоосыг гардуулан өгөв.

Энэхүү дурсгалын зоос нь “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалтад профессор Жи Вүүк Шин оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлсэн талархлын илэрхийлэл юм.