101 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД 100 ГАРУЙ ЗОЧИН ОРОЛЦОВ
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-аас Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойг угтан хүндэтгэлийн арга хэмжээг 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус ЕКГ-т зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд Бэй Аэриа орчимд оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл болсон 100 орчим хүн хүрэлцэн ирэв. Эх орноосоо хол хилийн чанадад өсөн торниж буй ч үндэсний соёл, уламжлалаа эрхэмлэн суралцаж буй GER Youth Center Page дэргэдэх “Би Монгол” сургуулийн сурагчид болон Аламеда хотын монгол хүүхдүүд морин хуур, уран нугаралт, монгол бүжгийн үзүүлбэр үзүүлж, ирсэн зочдын сэтгэлийг баясгав.