images

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Консулын газрын мэдээ

2025-11-22

61

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр иргэний үнэмлэх гардуулах ёслолыг анх удаа зохион байгуулав. Энэ онд Ерөнхий консулын газарт 115 хүүхэд анх удаа иргэний үнэмлэх авахаар хандсан бөгөөд тэдний төлөөлөл болсон О.Цэлмэг, О.Эрдэнэтулга, Б.Нандин-Эрдэнэ, С.Эндрью Эрхэс, Т.Марла, Н.Анар, О.Аниржаргал нарт иргэний үнэмлэхийг Ерөнхий консул Б.Мөнхбаатар болон Бэй Аэриа дахь монголчуудын холбоог төлөөлж Ш.Баатар, МУГЖ Р.Банзрагч, Оакланд хотын цагдаа Б.Хатанбаатар нар гардуулав. Энэ арга хэмжээ нь гадаадад амьдарч буй монгол иргэдийн эх оронтойгоо холбоо тогтоох, залуу үеийнхэнд эх оронч үзэл, үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан ач холбогдолтой үйл явдал болов.