ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.МӨНХБААТАР “ТАНГ” ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ.
Ерөнхий консул Б.Мөнхбаатар Калифорнийн Беркли Их Сургуулийн Зүүн Азийн судлалын хүрээлэнгийн дэргэдэх Торгоны замын судлалын “Танг” төвд ажиллаж, тус төвийн тэргүүн археологич Санджёт Мехендэйл болон Хөгжил, олон нийттэй харилцах албаны захирал Карен Л. Клэнси нартай 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Танг” төвд уулзав.
Уулзалтын үеэр энэ оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцсэн багш солилцооны хөтөлбөрийг ирэх жил буюу 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт, соёлын арга хэмжээ болон Америкийн Нэгдсэн Улсад ирэх багш нарын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн Беркли Их сургуульд суралцаж буй оюутнуудыг “Танг” төвтэй холбох, Монгол хэл сурах сонирхолтой хүмүүст зориулсан сургалт зохион байгуулах, ирээдүйд “Танг” төвөөр дамжуулан оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар бодитой санал солилцов.
Талууд академик болон соёлын чиглэлээрх хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.