Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралтын Бэй Аэриа дахь монголчуудтай уулзалт хийв
Ерөнхий консулын газар Бэй Аэриагийн Монголчуудын Холбоотой хамтран Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралтын Бэй Аэриа дахь монголчуудтай хийсэн уулзалтыг зохион байгуулав. Монголын гэрэл зургийн салбар энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэж буй ч 180 жилийн түүхийн уламжлалтай энэхүү салбарын тухай сонирхолтой түүхүүдийн талаар ярихын зэрэгцээ Монголын нүүдэлчдийн ахуй амьдралын тухай гэрэл зургуудаа үзүүлэн, Монголын гэрэл зургийн түүх, Монголын ардчилсан хувьсгалын эхэн үеийн гэрэл зураг сэдвээр чөлөөт ярилцлага хийв.
