Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт профессор Франсис Фукаяаматай уулзав
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт Стэнфордын их сургуулийн дэргэдэх Ардчилал, хөгжил, хуульд захирагдах ёсны судлалын төв (Mosbacher Director of the Center on Democracy, Development and the Rule of Law)-ийн захирал профессор Франсис Фукаяаматай уулзаж, Монголын ардчиллын үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн судлаачийнх нь хувьд талархал илэрхийлээд “Монголын ардчилсан хувьсгал ба өнөө үе” сэдвээр АНУ-д зохион байгуулахаар бэлтгэж буй гэрэл зургийн үзэсгэлэнгийнхээ дээжээс бэлэглэв.