Лос Анжелес хотын Байгалийн түүхийн музейн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Луис Чиаппетай уулзав
Ерөнхий консул Б.Мөнхбаатар, Нью Йорк хот дахь Америкийн Байгалийн түүхийн музейн ахлах судлаач др. М.Болорцэцэг нар Лос Анжелес хотын Байгалийн түүхийн музейн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Луис Чиаппетай уулзаж, музейтэй танилцахын зэрэгцээ цаашид Монгол Улсын Байгалийн түүхийн музейтэй туршлага солилцох, мэргэжилтнүүд хоорондын харилцан айлчлал хийх чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Лос Анжелес хотын энэхүү музей нь Америкийн баруун эргийн хамгийн том, хамгийн эртний музейнүүдийн нэг юм. Энд дэлхийн биологийн төрөл зүйл, эртний амьтдын чулуужсан яс, болон Калифорнийн байгалийн өвийг харуулсан олон мянган үзмэр байдаг.