Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ П.БАЙГАЛМАА САН ФРАНЦИСКО ХОТЫН АЗИЙН УРЛАГИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ ЛИ СУЁНГ-ТОЙ УУЛЗАВ
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа 2025 оны 10 дугаар сарын 10-нд Сан Франциско хотын Азийн урлагийн музейн захирал Ли Суёнг-той уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтад Ерөнхий консул Б.Мөнхбаатар, Индианагийн их сургуулийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Уранчимэг, Азийн урлагийн музейн Ерөнхий куратор Роберт Минц нар байлцав.
Уулзалтын үеэр талууд харилцан үзмэр гаргах, хамтарсан судалгаа хийх, мэргэжилтэн солилцох, багш судлаач солилцох зэрэг гурван чиглэлээр хамтран ажиллах боломжийг цаашид судлахаар тогтов. Тухайлбал 2028 онд Индианаполис хотод зохиогдох Занабазарын уран бүтээлийн үзмэрийг үргэлжлүүлэн Сан Франциско хотод үзэгчдийн хүртээл болгох, 1995 онд Сан Франциско хотод толилуулагдсан Чингис хааны тухай үзмэрийн гэрэл зураг, архивын мэдээ сэлтийг хуулбарлан авах ажлыг хамтран хийхээр ярилцав.