images

ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ Ё.ГАНБААТАРТ АЛТАН ГАДАС ОДОН ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2025-10-01

6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, АНУ-д оршин суугаа багш Ёндон овогтой Ганбаатарыг төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнасныг Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ.

Багш Ё.Ганбаатар нь зураг төсөл, хөдөлмөр технологи болон дүрслэх урлагийн чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.