"Монгол булан" нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эрхэм Монголчууд аа,
Бидний өв соёл, хэл бичиг, үндэсний бахархлыг цогцлоох "Монгол булан" Сан Францискогийн нийтийн номын санд нээгдэж байгаад таатай байна!
Энэ бол зөвхөн номын булангийн нээлт бус, гадаадад амьдарч буй Монголчуудын хүчтэй нэгдлийг харуулах чухал мөч юм. Та бүхнийг гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтран ирж оролцохыг чин сэтгэлээсээ уриалж байна. Таны оролцоо бол Монголын дуу хоолой, Монголын бахархал юм.
Огноо: 2025 оны 11 сарын 8, Бямба гараг
Цаг: 11:30 - 14:00
Хаана: "Koret Auditorium", San Francisco Public Library
100 Larkin St, San Francisco, CA 94102