images

Зөөлөн хүчний бодлогыг АНУ-ын Баруун бүсэд суугаа Ерөнхий консулын газрууд хэрхэн хэрэгжүүлж буй тухай хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.

Консулын газрын мэдээ

2025-08-21

65

Зөөлөн хүчний бодлогыг АНУ-ын Баруун бүсэд суугаа Ерөнхий консулын газрууд хэрхэн хэрэгжүүлж буй тухай хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.

2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хойд Калифорний Азийн Нийгэмлэгээс зохион байгуулсан “Зөөлөн хүчний бодлого ба бат бүх харилцаа: Орон нутгийн харилцаа болон дэлхийн холбоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт Ерөнхий консул Б.Мөнхбаатар Австрали, Филиппин, Гүрж зэрэг 3 улсын Ерөнхий консулын хамт оролцов. Хэлэлцүүлгээр Монгол Улсын талаар мэдээлэл түгээж, нүүдэлчний соёлын онцлог, манай улсын өнөөгийн байдал, Ерөнхий консулын газрын зүгээс соёл, урлаг, боловсролын чиглэлд хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар ярьж, сонирхсон асуултуудад хариулав.

Арга хэмжээнд Бэй Аэриад оршин суугаа манай иргэдийн төлөөлөл морин хуурын амьд тоглолт үзүүлж, хуран цугласан зочдод Монголын хосгүй соёлын өвийг таниулах нэн чухал ажлыг гардан гүйцэтгэсэнд үүгээр дамжуулан Ерөнхий консулын газрын зүгээс талархал илэрхийлж байна.