Мэдэгдэл
АНУ-ын Цагаачлал, Гаалийн Хэрэгжилтийн Алба (ICE) тус улсад бичиг баримтгүй оршин суугаа гадаадын иргэдийг баривчлах, албадан буцаах ажлыг эрчимжүүлж буйтай холбогдуулан дараах мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
Хэрэв та ICE-т саатуулагдсан бол холбогдох журмын дагуу:
- Өөрийн харьяа Монгол Улсын Консулын газартайгаа холбогдох эрхтэй. Энэхүү эрхээ эдэлж, ар гэртээ мэдээлэл хүргүүлж, нөхцөл байдлаа уламжлах боломжтой юм.
- Мөн Өмгөөлөгчтэй холбоо барьж, өмгөөлөгч хөлслөх эрхтэй. /ICE өмгөөлөгч үнэгүй олгодоггүй/.