images

СИАТТЛ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Консулын газрын зарлал

2025-03-27

27

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Сиаттл хотод

2025 оны 4 дүгээр сарын 26-ны Бямба гарагт 10:00-20:00,

2025 оны 4 дүгээр сарын 27-ны Ням гарагт 10:00-19:00 цагуудад консулын үйлчилгээ үзүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримтны дэлгэрэнгүй мэдээллийг sanfrancisco.consul.mn вэбсайтаас орж уншина уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

Бямба гарагт:

📍"Үүрдийн баяр" сүм

10510 Stone Ave N, Seattle, WA 98133

Ням гарагт:

📍“PILGRIM COFFEE” кофе шопд

10002 Aurora Ave N #22, Seattle, WA 98133

Үүнд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэл анх удаах хийх /16 нас хүрсэн иргэд/, сунгалт хийх /25, 45 хүрсэн/

2. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,

3. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,

4. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох, материал хүлээн авах,

5. Гадаад паспорт шинээр авах материал хүлээн авах,

6. Гэрлэлт бүртгэлийн материал хүлээн авах,

7. Буцах үнэмлэх авах материал хүлээн авах,

БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗЭРЭГ БОЛНО.

Шуурхай утас: 415-858-9524