images

МЭДЭГДЭЛ

Сэрэмжлүүлэг

2025-06-08

64

 

Лос Анжелес болон ойролцоох бүсэд амьдарч буй иргэдэд

2025 оны 6 дугаар сарын 8-ны байдлаар, Лос Анжелес хотод АНУ-ын Цагаачлал, хилийн хяналтын алба (ICE) болон жагсагчдын хооронд мөргөлдөөн өрнөж, олон нийтийн эмх замбараагүй байдал газар авч байна. Холбогдох эрх бүхий байгууллагууд дараах анхааруулгыг гаргасан:

• LAPD буюу Лос Анжелесын Цагдаагийн газар "эмх замбараагүй байдал" буюу unlawful assembly зарласан тул энэ ангилалд орсон бүсээс нэн даруй холдохыг шаардаж буй. Үүнийг зөрчсөн иргэдийг саатуулж болзошгүй байна.

• Жагсагчид чулуу болон бусад зүйл шидсэнтэй холбоотойгоор цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, гэрэл дуут бөмбөг зэрэг хэрэгслийг ашиглаж эхлээд байна.

• LAPD олон нийтэд хандан:

Хууль зөрчөөгүй иргэдийг саатуулахгүй

Иргэний харьяалал, визний статус асуухгүй гэж мэдэгдсэн

Хэрэв та аюулд орсон бол 911 рүү залгахыг уриалсан

Иймд та бүхэнд:

• Жагсаал цуглаан болж буй газраар зорчихгүй байх

• LAPD-гаас “unlawful assembly” гэж зарласны дараа тухайн газрыг нэн даруй орхих

• LAPD-гийн албан ёсны мэдээлэл, анхааруулгыг сонсож дагах

• Өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихыг зөвлөж байна.